АНУ-ын "Окситек" нэртэй биотехнологийн фирм генетикийг нь өөрчилсөн шумуулнуудыг Флорида мужид сулласан талаар мэдээлэл хүргэсэн байна. Өмнө нь тус фирм Бразилд "Aedes aegypti " төрлийн шумуул суллаж байсан. Кэйманы арал, Панам болон Малайз гэсэн газруудад сулласан шумуулнууд байгалийн шумуулнуудтай нийлж шинэ төрлийн шумуул гаргаж авахаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.
Эдгээр шумуулнуудыг шинэчилж, генетикийн хувьд өөрчилж байгаа нь тэднээр дамждаг олон төрлийн халдварт өвчин, халдварлахгүй өвчин ч цусаар дамжин халддаг ч тохиолдол байгааг эрдэмтэд олж тогтоосон. Шумуулны төрөл, хошууны хэмжээ, цусны хүүдийн багтаамжаас хамаарч.
Зика, денге, чикунгуня болон шар халууралт гэх мэт маш олон өвчин шумуулаар дамжин хүнд халдварлах боломжтой байдаг. Үүнийг зогсоохын тулд ийнхүү генийг нь өөрчилсөн шумуулнууд халдварын тархалтыг зогсоох боломжтой байдаг байна. "Окситек"-ийн гарган авсан шумуулнууд эрэгчин бөгөөд өөрийн генийг ашиглан дараагийн үр төлүүддээ хүмүүсийн кодлогдсон хүсэж байгаа төрлийн шумуул бий болох боломжтой аж.
Эх сурвалж: https://www.livescience.com/first-genetically-modified-mosquitoes-us.html