Цаг үеийн мэдээ

Энэтхэгт халдвар аваад үхдэл болсон 150 гаруй хүний цогцос Ганга мөрнөөс олдсон талаар эх сурвалж мэдээллэж, хойд Бихар мужийн эрх баригчдийг цагдаагийнхан шалгаж эхэллээ. Учир нь амиа алдсан халдвартай хүмүүсийг чандарлах, шатаах нь энгийн үзэгдэл болсон тус улсад гол мөрөнд цогцос хийхийг хориглосон байдаг. 

Ганга мөрөнд халдвартай хүний цогцос хийж урсгах нь ямар ч хүмүүст хүнлэг бус санагдах ч бид ардаа байгаль эх дэлхийдээ үлдэж байгаа хүмүүсээ бодох хэрэгтэй талаар гадаадын сайтууд онцолсон. Цаашид ч ойрын долоо хоногт мөрөнг самнах бөгөөд амиа алдсан байж болзошгүй олон тооны цогцос ч олдохыг үгүйсгэхгүй. 

Даваа гарагт Энэтхэгт 366 мянга 161 хүн халдвар авч, 3754 гаруй хүн амиа алдсан тоо мэдээ өгч байсан. Нийт 22 сая 660 мянга гаруй халдвар авч, 246 мянга гаруй хүн амиа алдаад байна. 

Эх сурвалж: https://www.trtworld.com/asia/bodies-of-scores-of-suspected-covid-victims-dumped-in-indian-river-46599

Таны сурталчилгаа