ОХУ-д ойрын жилүүдэд халдлага хийсэн талаар мэдээлэл ихэнх нь мартсан. Тэгвэл Казан хотод хоёр буутай этгээдүүд сургууль руу халдлага үйлдэж нэг багш амиа алдан нийт 11 хүн буудуулсан байна. Амиа алдсан хүмүүсийн найм нь сурагчид байсан бололтой. 175-р сургуульд халдлага гарч хүмүүс амиа алдсан талаар Татарстаны цагдаа нар Дотоод хэргийн сайд руу мэдээ хүргүүлжээ.
Дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй болон үлдсэн нь наймдугаар ангийн сурагчид байсан бололтой. Халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь 17 настай бөгөөд түүнийг баривчилж нөгөө этгээд хүн барьцаалсан байдалтай байгаа талаар өглөө өгсөн мэдээллээр нөхцөл байдлын талаар мэдээлэл цацагдсан байна.
Тухайн үед сургуульд байсан үлдсэн сурагчдийг сургуулиас аюулгүй гаргасан бөгөөд тусгай болон цагдаа түргэний бие бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ. Бүгд найрамдах Татарстаны нийслэл Казанд ийнхүү халдлага гарсан хэргийг ОХУ-ын Дотоод хэргийн сайд онцгой анхааралдаа авч цаашид иймэрхүү гэмт хэрэг гаргахгүйн тулд тусгай журам, хууль батлах цаг нь ирсэн талаар ярьжээ.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/05/11/school-shooting-in-kazan-russia-local-media.html