Цаг үеийн мэдээ

Япон улсын парламентийн хурал дээр Засгийн газрын тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр сэтгүүлчийн асуусан асуултад "Би Япон улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэж энд байна. Японы ард түмний эрүүл мэнд нэгт, хоёрт олимпын асуудал" хэмээн товч тодорхой хариулжээ. 

Түүний хэлж байгаагаар бол Япончуудын нийт санал асуулгаар 60 гаруй хувь нь олимпын надмыг цуцлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн бол 40 хүрэхгүй хувь нь олимпын наадмыг хийсэн нь дээр гэжээ. Мэдээж эрсдэл тооцоолох юм бол хөгжөөн дэмжигчгүй дан тамирчид гэсэн сонголт байхгүй. Тодорхой хэмжээний гадны жуулчид авна. Халдвар хамгааллын дэглэм, шинэ халдварын нөхцөл байдал гээд эрсдэл өндөр байгаа. 

Цаашид Япон улс олон улсын олимпын хорооны үйл ажиллагаанд идэвхтэй байх ч гэсэн энэ удаагийн олимпын наадмыг өнжих магадлал өндөр болж байх шиг байна. Харин дараагийн олимп Франц улсад болох бөгөөд олимпын бамбар ийнхүү түүхэндээ гурав дахь удаагаа цуцлагдах онцгой нөхцөл байдал үүслээ. 

Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/05/10/japan-prime-minister-yoshihide-suga-says-he-has-never-put-olympics-first.html

Таны сурталчилгаа