Өнөөдөр дэлхийн ажилгүйчүүдийн индекс статистик нэг сонирхолтой зүйлийг онцолж байна. Тэр нь ажилгүй ч гэсэн ажил хийхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн тухай. Халдварт өвчин гарч, дэлхийн улс орнууд хатуу хөл хорионд орж эхэлсэн байдаг.
Энэ үед ажилтай байсан хүмүүс гэртээ сууж, ажил олгогчид ажлаас нь халах, ажилгүйчүүдийн эгнээнд оруулсан. Улмаар халамжийн бодлогод шилжиж, маш олон шалгуур, маш их хичээл зүтгэлээр олж авсан ажлын байрнаасаа харамсалтай байдлаар ажилгүй болсон сая сая хүн дэлхий дээр байна.
"Бид цомхотголд орсон. Цаашдаа ажилтантайгаа харьцаж, хандахдаа болгоомжтой байна уу. Тэвчээртэй байна уу. Хэн ч таны төлөө ажил хийхийг хүсэхгүй байна" гэх утга агуулгатай давалгаа ажилгүй болсон хүмүүс болон шинээр ажилд орох хүмүүсийн хамт нийгэмд давалгаа үүсгээд байна.
Тэгвэл ажилгүй болсон иргэд буюу ажилгүйчүүд дахиж ажил хийхийг хүсэхгүй байгаа талаар эх сурвалж онцоллоо. Учир нь өмнө нь итгэл хүлээлгэж байсан ажил олгогч нь түүнийг ажлаас нь халж, хүнд хэцүү цагт орхин одсон нь ажилгүйчүүдийн өнөөгийн ийм байдлыг үүсгэжээ.
Тиймээс ажилтан ажилд авах ажил амаргүй байх бололтой. Өмнө нь хэвийн ажиллаж байсан сайн туршлагатай сайн ажилтнаа халдвараас болж ажлаас нь халсан ч одоо шинэ хүн ажилд аваад ажил жигдэртэл хүндрэл бэрхшээлүүд үүсч, ажлаас халсан өмнөх нөхцөл байдлаас ч хүнд байдал руу ажил олгогч нар орж байгааг дээрх эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/business/2021/may/07/truth-behind-unemployment-benefits-myth