Сансар судлал, сансрын аялал жуулчлал, манай дэлхийг тойрох аялал, сар луу хийх аялал гэсэн яриа хүмүүсийн дунд бий болоод тав, магадгүй 10 жил боллоо. Гэхдээ НАСА-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа SpaceX өөрсдийн "Фалкон9" загварын пуужинг угсрах ажилд дээд амжилт тогтоосон бөгөөд хамгийн чухал нь хөөрсөн сансарын хөлөг онгоц эргээд газардах аятай тухтай боломжийг олж судалж бий болгожээ.
Өөрөөр хэлбэл хөөрсөн пуужин эх дэлхийдээ ирэхдээ мандалд өөрийн хог хаягдалаа орхин задгай сансарт маш их хэмжээний хог хаядаг байсан бол хөрөнгө санхүү мөнгөний хувьд дахин ашиглаж болохоор буултын системийг нь өөрчилсөн шинэ нээлт хийж дээд амжилт тогтоосон байна.
Тус компани өөрсдийн сансар судлалын дэлхийг тойрч байгаа төв дээр 10 дах удаагийн нислэгээ ч амжилттай болгож чадсан түүхэн амжилт бий болгож энэ нь удахгүй хүмүүсийг сансарт аялуулдаг нөхцлөөр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.
Эх сурвалж: https://www.yahoo.com/entertainment/spacex-just-set-ridiculous-record-195342124.html