Энэтхэг улсын хэмжээнд хүн амын хамгийн их бөөгнөрөл үүсдэг, амьдардаг гэх мужид вакцинд зориулж 1.36 тэрбум ам.долларын өртөг бүхий вакцин хийгээд ч нэмэр алга. Сүүлдээ вакцины дутагдалд ч орж байгаа тохиолдол байгаа аж.
Хамгийн их хүн амтай мужид ОХУ болон АНУ-ын вакцинуудыг нэмж иргэдэд эхний болон хоёр дахь тунг хийсэн ч халдварын нөхцөл байдал, тархалт, хурдыг гүйцэхгүй хүнд байдалтай байгааг онцлов. Мужийн хэмжээнд 4000 гаруй хүн амиа алдаад байгаа нь "гамшиг" гэж зарлахад ч оройтож байгааг эх сурвалж мэдээллээ.
Уттар Прадешт бүхий л төрлийн вакцин нийлүүлдэг улс орнууд өөрсдийн боломж бололцооноос тусламжийн гараа сунгаж байгаа аж. 240 сая хүн амтай мужийн захирагч "Бидэнд мөнгө чухал биш. Хамгийн гол нь халдварын тархац аймшигтай байна. Та бүхний тусламжийн сэтгэлд талархаж байна" хэмээжээ.
Эх сурвалж https://www.reuters.com/world/india/exclusive-indias-most-populous-state-spend-up-1-bln-buy-vaccines-talks-with-2021-05-13/