Цаг үеийн мэдээ

Их Британи улсын Эрүүл мэндийн судалгааны төв болон вакцины эрдэмтэд аль нэг төрлийн вакциныг хольж болохгүй талаар анхааруулга, зөвлөмж өгсөн байна. Энгийнээр тайлбарлахад вакцин холих нь гаж нөлөө үзүүлэх магадлал өндөр болгодог аж. 

Энэ нь хүний эрүүл мэнд, цаашлаад амь насанд ч ноцтой аюул эрсдэл дагуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хоёр өөр төрлийн вакцин хольж хийх нь толгой өвдөх, огих, халуурах шинж тэмдгийг нэмэгдүүлж байхаас гадна гаж нөлөө нь дараа илрэх эрсдэл дагуулж байдгийг олж тогтоожээ. 

Тиймээс та эхний тунгийн ямар вакцин хийлгэсэн яг тухайн төрлийн вакцинаа хийлгэх нь эрсдэл багатайгаас гадна эрүүл мэндийн хувьд ч гаж нөлөө багатай гэж ойлгох ёстой аж. Реакц өгөх магадлал нэмэгдэж, хууч өвчингүй хүн амиа тэр дороо алдах ч тохиолдол Их Британи, Европын орнуудад бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/12/health/covid-19-vaccines-mixing-study-lancet/index.html

Таны сурталчилгаа