Дэлхийн крипто валютын зах зээлд тэсрэлт хийсэн, одоогийн "Ethereum"-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутерин Энэтхэг улсад 1 тэрбум ам.долларын үнэ бүхий "шиба ину" зоос хандивлаж байгаагаа илэрхийллээ.
Энэтхэг улсад ямар аймшигтай нөхцөл байдал үүсээд байгааг тэрээр онцолж, дэлхийн хүн бүр нэгнийхээ төлөө санаа тавьдаг байгаасай гэж хүсэн ийнхүү хандивт гараа сунгаж байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ болон Канадын иргэншилтэй, програмист Виталик Бутерин ийнхүү нэг тэрбум зоос бэлэглэж байгаа нь түүний нийт хөрөнгийн 30 хувь гэж ажиглагчид таамаглаж байгаа юм байна. Хүн бүр л юу чадаж байгаа боломжийнхоо хэрээр энэтхэгт тусламжийн гараа сунгаж байгааг эх сурвалж онцлов.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/13/business/ethereum-shiba-inu-india-covid-donation/index.html