Цаг үеийн мэдээ

Манай улсын Дорнод аймагтай бас ч гэж ойрхон зөрсөн хүчтэй хар шуурга дараагийн удаа дайраад өнгөрөхгүй гэхийн баталгаа байхгүй. Таны харж байгаа энэ газрын зураг дээр бүх зүйл тодорхой харагдаж байгаа. 

Тэгвэл БНХАУ сүүлийн 20, 30 жил цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой дорвитой ажил, олон улсын арга хэмжээ болон бодлого шийдвэрийн тал дээр онцгой анхаарал хандуулж байгаагүй. Тэр ч утгаараа БНХАУ-ын өмнөд хэсэгт сүүлийн жилүүдэд далайн хүчтэй хар шуурга, хуурай газарт хүчтэй шуурга зэрэг үзэгдэх болсон. 

Дээрх байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж БНХАУ газар нутагтаа багаггүй хохирол амсаад байсан. Энэ нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд БНХАУ өртөж байгаагийн нэг илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байна. 

Өчигдөр л гэхэд бүс нутгийн өмнөд хэсэгт нь хүчтэй хар шуурга нөмөрч, хоёр мужийн хэмжээнд 12 хүн амиа алдсан тоиолдол бүртгэгдсэн. Элс болон шороон шуурга өмнө нь хэзээ ч Ухань болон өөр хотуудад иймэрхүү байдалтай байгалийн үзэгдэл болж байгаагүй. 

Цаг уурын өөрчлөлтөд санаа тавьж, эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийх цаг ирсэн гэдгийг баталж буй дээрх дүр зураг БНХАУ-ын албаныханыг шуурхай хуралдуулах, анхаарал хандуулах хангалттай шалтгаан болж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт Ангараг гараг дээр газардсан талаар мэдээлэл хүргэж байсан бол эх дэлхий дээрээ хийж байгаа хөрөнгө оруулалт нэг ч байхгүйг энд цохон тэмдэглэв. 

 

Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/world/least-12-dead-tornadoes-rip-through-two-chinese-provinces-n1267489

Таны сурталчилгаа