Цаг үеийн мэдээ

Цахим сүлжээгээр дамжуулан богино хугацаанд "Токиогийн олимпыг цуцлах нь зөв үү?" гэсэн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 63 хувь нь "цуцлах нь зөв" гэсэн байр суурьтай байгаа бол үлдсэн нь "явуулах хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаа юм. 

Тэгвэл Токиогийн олимпыг цуцлах иргэдийн гарын үсэг 351.868 буюу нийт санал өгсөн хүмүүсийн нөгөө 63 хувь болж байгаа юм. Эдийн засаг эсвэл иргэдийн эрүүл мэнд гэсэн асуултад ерөнхий сайд хариулт өгч байсан. "Өөрсдийнхөө амьдралыг аваръя" нэртэй уриан доор иргэд нэгдэж байгаа бөгөөд энэ хөдөлгөөн бүх Японыг хамарч ч магадгүй болоод байгаа юм. 

Хамгийн гол нь вакцин гараад удаагүй, иргэдийг бүрэн вакцинд хамруулж, нөхцөл байдлыг гартаа оруулж чадаагүй байгааг эх сурвалж мэдээллэж, цаашид иргэдийн эрүүл мэндийн асуудлыг авч хэлэлцэж байж дараа нь гадагш чиглэсэн бодлого, үйл ажиллагааг нээх талаар асуудалд хандах учиртайг зарим хуулийн салбарын мэргэжилтнүүд мэдээлсэн. 

Эх сурвалж: https://apnews.com/article/tokyo-olympic-games-health-coronavirus-pandemic-sports-9c130402da51fd74d83dc4729bbb2131

 

Таны сурталчилгаа