Японд болох олимпийн бэлтгэл ажилтай холбоотой тамирчдийн бэлтгэлийн бааз, буюу бэлтгэлжилтийн төв дээр АНУ-ын хөнгөн атлетикийн шигшээ баг очихгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь одоогоор тодорхой бус байгаа олимпийн наадам эцсийн байдлаар шийдэгдээгүй хэвээр байгаа.
Тамирчид олимпийн тоглолтын өмнө олимп болох газар ирж бэлтгэлээ хангах учиртай. Тэгвэл газарзүйн байрлал, бүс нутгийн цаг уурын байдлаас хамаарч тухайн тамирчдийн бэлтгэл, тэмцээний амжилт хамаардаг нь олон жилийн судалгаагаар нотлогдсон зүйл. Бие эрүүл мэндээ бэлддэг уламжлалтай ч гэж хэлж болно.
Токио 2021 оны зуны олимпийн наадмын өмнөх бэлтгэлийн бааз дээр буюу Чиба хотод ийнхүү АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчид очихоос татгалзснаас бусад улс орнуудад давуу байдал бий болно гэж бодохгүй байгаа талаар тэд байр сууриа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл хол тасархай бэлтгэлтэй байгаа тамирчид бусад улс орнуудын тамирчидтай энэ тэнцүү өрсөлдөх ч магадлал бас байхгүй аж. Үгүйсгэн зөвшөөрсөн байр суурийг илэрхийлээд халдварын нөхцөл байдлаас болж бэлтгэлжилтийн асуудлаар ийнхүү мэдээлэл хүргэсэн байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/olympics-japan-prepares-vaccinate-its-olympians-paralympians-2021-05-12/