Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Энэтхэг улсад нөхцөл байдал "гамшиг"-ийн хэмжээнд байгаа нь үнэн. Хүчил төрөгч байхгүй, улсын тэргүүн баячууд, элитүүд нь гадагшаа нислэг захиалаг зугтаасан, ядуу буурай нь эх орондоо халдвартайгаа үлдсэн гэх мэт. 

Хамгийн сүүлд л гэхэд Ганга мөрөнд олон зуун хүний цогцос хөвж байхыг олж харсан. Тэр ч битгий хэл олон мянган халдвартай хүнийг шатааж байхыг ч дэлхий харсан. Аймшигтай. Харин энэ бүх халдварын нөхцөл байдал хаанаас яаж эхлэв гэсэн асуултад хэн ч хариулж чадахгүй ирж байгаа мэдээллийг авсаар өдийг хүрсэн. 

Халдвар анх хоёрдугаар сард бүртгэгдэж, асуудал ундарсан. Гэрлийн хурдаар л бусдад халдварлаж байлаа. Хоёр долоо хоногийн дотор эхний 100 мянган тохиолдол бүртгэгдэж, амиа алдаж буй хүмүүсийн тоо эхэлсэн. Ингээд Эрүүл мэндийн салбар нь ямар хүнд байдалд хүрэхийг тооцолсон зарим хүмүүс маск болон хатуу хөл хорионы асуудлыг хөндөж эхэлсэн. 

Гэвч асуудал нэгэнт урд гарч ирж, мянга мянгаараа халдвар авч, нөхцөл байдал хяналтаас гарсан. Халдварыг тараасан хамгийн том зүйл нь гурван дугуйтай такси болон өрхийн ариун цэврийн асуудал гэж буруутгаж байдаг. Тиймээс хяналтаа алдсан бурууг хэн нэгэнд тохох бус бэлтгэл ажлаа хангах, иргэдийг хязгаарлах ажилд орсон байдаг. 

Модон саваагаар хүртэл шийтгэж, цагдаа хяналтынхан гэрийнх нь үүдэнд зогсож байсан үе бий. Гэвч тэд дийлсэнгүй. Халдвараар амиа алдсан хүмүүсийн тоо 274 мянга хүрч явна. Нийт халдвар авсан хүмүүсийн тоо 25 сая гэж байгаа боловч тоогоо нуусан нь тодорхой гэж хардах ч хүмүүс бий. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/17/health/variant-india-explained-coronavirus-intl-cmd/index.html

Таны сурталчилгаа