ДЭМБ-аас өнөөдөр нэгэн чухал зөвлөмж гаргасан байна. Халдварт өвчин байгаа энэ цаг үед хүн долоо хоногт 55 цагаас дээш ажил хийх нь үхэлд хүргэж байгааг судлаачид олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл долоо хоногийн ажлын 5 өдөр гэж тооцоолох юм бол өдөрт 11 цаг, 6 хоног ажил хийдэг гэж тооцоолох юм бол 9.1 цаг ажил хийж байгаа хүн бүр халдвар авах бүрт үхэх магадлал өндөр болж байгааг олж тогтоожээ.
Энгийнээр тайлбарлавал та долоо хоногт 55 цаг болон түүнээс дээш ажил хийдэг бол халдвар авсан тохиолдолд амиа алдах эрсдэл улам нэмэгдэж байгаа талаар эх сурвалж буюу ДЭМБ онцгой анхааруулж байна. Тэд зүрхний ямар нэг өвчлөлөөр амиа алдах эрсдэл байнга дагуулж байдаг талаар олж мэдсэн аж.
Тиймээс та ажлынхаа ачааллыг энэ цар тахалтай хүнд нөхцөл байдалд зохицуулах зөвлөмжийг хүргэж байна. Дээр нь ажлын байран дээр ажил олгогч ажилтантайгаа ажлын цагаа зохицуулж байхыг ийнхүү зөвлөж байгаа юм байна. Халдвар гараагүй байхад иймэрхүү төрлийн зүрхний өвчлөлөөр 16 хувь буюу нийт долоо хоногт 55 болон дээш цагаар ажилдаг хүн амиа алддаг байсан бол халдварт өвчин гарснаас хойш 29 хувь болон нэмэгдсэн байна.
Эх сурвалж: https://thehill.com/policy/healthcare/worker-safety/553988-who-study-finds-increased-risk-of-death-from-working-55-or