Цаг үеийн мэдээ

Их Британи, Лондон хотод еврей гаралтай иргэдийг үзэн ядах сэтгэлгээ дэлгэрч, Израйль Палестины дайны асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл 4 хүнийг баривчилсан бөгөөд шалтгаан нь тэд "Еврейчүүдийг хараал ид" гэж орилж байжээ. 

Цагдаагийн газраас тэд палестин гаралтай, зарим нь ислам шашинтай иргэд байсан талаар тодруулж, "Тэдний хүүхдүүдийг хүчинд" гэж орилсон бичлэг олон нийтийн сүлжээгээр хүртэл цацагдсан байна. Ерөнхий сайд Борис Жонсон "ичгүүртэй арьс өнгөний үзэл" хэмээн мэдэгдэж, Их Британи улс арьс өнгөний үзлийн эсрэг байр суурьтай байх болно хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: https://nypost.com/2021/05/17/four-arrested-in-london-as-convoy-shouts-f-k-the-jews/

Таны сурталчилгаа