Цаг үеийн мэдээ

Сүүлийн жилүүдэд буюу цар тахлын халдвар гарснаас хойш Ази тивд Ази уран бүтээлчид маш их хэмжээний ашиг орлого Netflix-ээр дамжуулан олж байгаа нь үнэн. Тэнд Ази уран бүтээлийн жинхэнэ өрсөлдөөн бас сайн чанарын уран бүтээлүүд ч бий болж байлдан дагуулж байна. 

Өнөөдөр Засгийн газрын тэргүүн болон Соёлын сайд нарын мэдэгдэлд гайхаад байх зүйлгүй. Кино уран бүтээлчид ч гэсэн энэ салбарт байнга мэдээлэлтэй байдгийн хувьд боломжтой зүйл гэдгийг хэлсээр байна. 

Төсөв бүрдүүлээд чанартай уран бүтээл хийгээд түүгээрээ соёлоо сурталчилах боломж бидэнд байна. Одоо гарч байгаа сайн чанартай уран бүтээлүүдээ ч Netflix-ийн чанар стандартад хангаад дэлхийн зах зээлд нэвтрүүлэх ч боломж нээлттэй. 

Нэг уран бүтээлийн төсөв ашгаа 8-10 дахин нугалж олдог дэлхийн том зах зээлд гарц байгааг мэргэжлийн хүмүүс хэлсээр байгаа. Ялангуя Өмнөд Солонгос улсын уран бүтээл, Японы уран бүтээлүүд маш их хэмжээний ашиг олж, Азийн соёлыг ч давхан сурталчилж чадаж байгаа. 

 

Таны сурталчилгаа