Израйль болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд одоо ч агаар болон газраас дайн үргэлжилж байгаа. Тэгвэл олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага болон бусад ажиглагчид дайныг удаан үргэлжлэх магадлалтай талаар ярьж байна.
Тэр ч утгаараа олон сар, магадгүй жил ч дамнаж дайтаж байж Газа хотыг газрын хөрснөөс тэгшилж байж Израйль санаа нь амрах бололтой. Олон ч хүний эрхийн асуудал хөндөгдөж, зөрчигдөх талаар эх сурвалж онцоллоо.
Дайны цаад нарийн учир шалтгаан нь газар нутаг болон шашин гэсэн соёлын өөр улс орнууд дайтаж байгаа учир хөрш, холбоотон орнууд ч хоёр улсад зэвсэг нийлүүлж, санхүүжилт үзүүлсээр байгаа нь тодорхой. Тиймээс дайн удаан үргэлжлэх нь. Харин дайнд хэн ялах нь хэнд ч хамаагүй мэт л нэгнээ хөнөөж байна. Өдөрт 60-100 хүн амиа алдаж байна. Хэзээ нэг өдөр гаднаас цэргүүд нэмэгдэнэ, гадныхан хоёр улсын дайн руу шургана. Тэр үед л жинхэнэ асуудал өрнөх учиртай.
Эх сурвалж: https://apnews.com/article/israel-palestinians-conflict-5-13-cb885f54369c7f4799aff0d8e421212c