Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Шинжен хотын худалдаа үйлчилгээний зориулалттай 73 давхар байшин найгаж, савласан учир дотор нь байсан хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Өмнөд хөршийн энэхүү хот нь техник технлоги, аж үйлдвэрийн нийслэл гэж яригддаг. Харин шинжээчдийн баг яагаад байшин ганхаж байсан талаар нарийвчлан судалгаа хийж байгаа аж. 

 Барилгын нэр "SEG plaza", нийт 300 гаран метрийн өндөртэй. Хамгийн өндөр 100 барилгын нэг. Бүс нутагт газар хөдлөлтийн ямар ч доргио, чичиргээ бүртгэгдээгүй юм байна. Өндрөөрөө дэлхийд 212-т ордог энэ барилга 21 жилийн өмнө баригдаж байжээ. Байшингийн хана цууралт өгөөгүй ч сууриараа ямар нэг ноцтой зүйл байж магадгүй учир шалгаж байгаа юм байна. 

 

 

Эх сурвалж: https://news.yahoo.com/seg-plaza-evacuation-shaking-china-150706091.html

Таны сурталчилгаа