Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэд 90 жилийн ойн хүрээнд бүтээлч ажлуудыг өрнүүлж байна. Түүхт ойгоо угтаж БУМБАТ толгойгоо тохижуулж хүн бүрийн чөлөөт цагаараа өнгөрөөдөг газар болгохоор зорьж байна.
Тус сумын н.Батчулуун захиралтай ерөнхий боловсролын сургуулийн багш нар зураг гаргаж ажлыг эхлүүлсэн бөгөөд ТАРИАЛАНЧУУД нэгдэн 230 метр шатыг хийж байна. Төрөлх нутгийнхаа түүхт ойг бүтээн байгуулалтаар угтаж байгаа, хандив тусламж үзүүлж буй ТАРИАЛАН сумын иргэддээ баярлалаа хэмээн Сумын Засаг дарга Х.Эгиймаа талархлаа илэрхийллээ.