Цаг үеийн мэдээ

Камбожийн Хаант засаглалын хэвлэлийн газрын төлөөлөгч H.E. Phay Siphan A24 агентлагтай хийсэн тусгай ярилцлагадаа “Камбож улс Ковид-19-ийн хорио цээрийг зөрчсөн Хятад иргэдийг Камбожид шийтгэхгүй байсан, учир нь үүнтэй холбоотой тусгай хууль батлагдаагүй. Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу хууль зөрчсөн Хятад иргэнийг баригдсан тохиолдолд албадан гаргах боломжтой гэж онцолжээ. Камбожийн засгийн газар Хятадын засгийн газартай нягт хамтран ажилладаг боловч энэ нь Хятадууд дуртай бүхнээ хийх боломжтой гэсэн үг биш. Тэрбээр Камбожийг Хятадын колоничлолд ороогүй, харин тусгаар тогтносон, бүрэн эрхт улс юм гэдгийг дахин онцоллоо.

Хятадаас ирсэн хорио цээрийн дэглэмийг зөрчсөн зарим иргэдээс болж Камбож улс Коронавирусийн хүндхэн байдалд орсон бөгөөд энэ нь зарим иргэдийн дунд дайсагнасан сэтгэгдэл төрүүлж байгааг санах хэрэгтэй. 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

 

Таны сурталчилгаа