2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 15:00 цагаас 22-ний өдрийн 01:00 цаг хүртэл Улаанбаатар хотын ЗАА, дүүргийн ЗДТГ-ын 1 мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч-46, мэргэжлийн хяналтын улсын байцаагч-22, нийт 69 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 ээлжээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 183 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан.
Илэрсэн зөрчил, дутагдал:
1. Түр журам зөрчсөн /эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн/: 28
2. Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн: 14
Шалгалтаар авсан арга хэмжээ:
- БГД-ийн 8 дугаар хороонд байрлах Баянгол худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Вундаба” ХХК-ийн кофе шоп нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, дотоод хяналт шалгалт хангалтгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдууллаа.
- БГД-ийн 8 дугаар хороо захирамжийн хэрэгжилтийг хангаагүй, тусгай нөхцөл шаардлага биелүүлээгүй 1 иргэнийг ЗТХ-ийн 15.2- ийн 1.1 дэх заалтыг үндэслэн торголоо.
- БГД-ийн Цагдаагийн газраас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 5 иргэнд нийт 210.000 төгрөгөөр торгож барагдуулсан.