Цаг үеийн мэдээ

Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөг, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байжээ. Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны  хоёрдугаар сарын 09-13-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, нийтээр амрах баяр амралтын таван хоногийн хугацаанд иргэд эд зүйлээ хулгайд алдсан байна гэх 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихсэх энэ үеэр иргэд өөрийн гэр, орон сууцны аюулгүй байдлыг хангаж, цахим орчинд хөдөө орон нутагт зорчиж байгаа талаарх мэдээллийг байршуулахгүй байх мөн цонхны хаалт төмрийг суурилуулж, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таны сурталчилгаа