Цаг үеийн мэдээ

Билгийн тооллын Сар шинийн барилдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж өндөрлөв.

Өнөөдрийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагарэл үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр болон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс нар тус тус үлдэв.

Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай өнөөдөр түрүүлснээр дархан аварга А.Сүхбат болон улсын аварга Д.Сумъяабазар нарын адил сар шинээр хоёр удаа түрүүлэв.

 

 

Таны сурталчилгаа