Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, эрдэмтэн судлаачид, албан хаагчид Төрийн дээд одонгоор шагнууллаа.
Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, эрдэмтэн судлаачид, захиргааны албан хаагчид сар шинийн босгон дээр төрийн дээд шагнал хүртлээ.
Тухайлбал, Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч А. Батцэнгэл, Их шанзодва С. Эрдэнэбулган, Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н. Амгалан нар тус тус Төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.
Мөн хийдийн захиргааны олон лам хувраг, албан хаагчид төрийн болон салбарын шагнал, урамшуулал хүртэж, хичээл зүтгэлээ үнэлүүллээ.