2025 оны гуравдугаар сарын 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ сарын эхээр ажил хэргийн карьераа өсгөхөд таатай боломж гарна. Таны мэдлэг боловсрол, өөртөө итгэлтэй байдал хүмүүсийн анхаарлыг татна. Та тэвчээртэй бөгөөд харилцан ойлголцох чадвар сайтай байна. Харин нарийн төвөгтэй ажилд эрсдэл бүү хий. Танд атаархдаг хүмүүс хохирол учруулж болзошгүй. Эрх мэдлийн тэмцэл танд асуудал тарина. Хууль журмыг баримтлахыг хичээ. Шийдвэр гаргахдаа оюун ухаан болон дотоод мэдрэхүйгээ удирдлага болгоорой. Сарын дунд үед гэр бүлд багахан асуудал үүсэх ч та тайван байж зохицуулж чадна. Хамгийн гол нь өөртөө алдаа байвал аль болох хүлээцтэй хандаарай. Од эрхсийн нөлөөнөөс болж биеийн эсэргүүцэл суларна. Хууч өвчтэй хүмүүс биеэ сайн сувилуул. Олон хүнтэй харилцах шаардлага байвал хэл амаас болгоомжил. Түр зуурын шохоорхол, сээтэгнэл зэрэг нь муугаар төгсөнө. Эмх замбараагүй байдал ноёлох хэдий ч та хурдан шийдвэр гаргах шаардлагатай болно. Таныг эсэргүүцсэн хүмүүстэй ч эвтэй бай. Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Сарын сүүл рүү сайн ойлголцохгүй байгаа хүнтэйгээ хэл амаа олох гэж хэт хичээсний хэрэггүй. Зарим асуудлыг зөнд нь орхи. Хэн нэгэн эрх мэдэлтний эрхшээл санаачилгад автах магадлал өснө. Бусдыг бурууг хүлээхээс зайлсхий. Худал хуурмаг хүмүүс хүрээлэлд тань ихэснэ. Бусдын ятгалгад орох эрсдэл байна. Буруу хүмүүсийн сайхан үгэнд орж болохгүй. Түргэн баяжих тухай бүү мөрөөд. Их хэмжээний зээл авах шаардлагатай эсэхийг сайн судлаарай. Эрүүл мэндээ анхаар. Шаардлагагүй бол их ажиллах хэрэггүй. Бүтээлч хөдөлмөр эрхлэх эсвэл цэвэр агаарт амрахад сайн. Дотнын найзтайгаа уулзах хэрэгцээ гарна. Ойр дотны хүнтэйгээ чөлөөт цагийг сайхан өнгөрүүлж, сайн энерги хуримтлуул.
Үхэр: Энэ сарын эхээр оюун ухаан саруул, сэтгэн бодох чадвар өндөр байх тул чухал ажил хэрэг амжуулах болон мэдлэг чадвараа дээшлүүлэх үе. Ажил, амьдралынхаа ойр зуурын асуудлыг зохицуулах гэж хэт ядрахаас болгоомжил. Хосуудын харилцаа хайр энхрийллээр дүүрэн байна. Романтик болзоо жинхэнэ аз жаргалыг танд мэдрүүлнэ. Эрүүл мэндийн байдлаа сайжруулахад анхаар. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Зөв сонголт хийвэл аз жаргалыг мэдэрнэ. Сарын дунд үед таны захиран тушаах арга барил үл ойлголцолд хүргэнэ. Бусадтай ам мурийж, түнжин хагарч болзошгүй. Од эрхсийн зарим таатай нөлөөг ашиглах болон өөрийн дотоод эрч хүчээ зөв хуваарилах нь өмнөх саад бэрхшээлийг даван туулах үндэс болно. Ажил хэрэгт итгэлцэл үүсэж чадахгүй байх аюул байна. Дотоод ажлын нууц тань олон нийтэд ил болох магадлалтай. Гэрээнд гарын үсэг зурах гэж яарсны хэрэггүй. Санхүүгийн тооцоогоо мэргэжлийн хүнээр сайн хянуул. Уян хатан байж, саад бэрхшээлээс бүү шантар. Арга заль, ов мэх илрэх болно. Танд атаархдаг хүмүүс таагүй асуудал үүсгэж магадгүй. Шаардлагагүй харилцаанаас зүгээр л зугтаа. Хариуцлагатай ажил хийж буй хүмүүсийг аюул хүлээж байж магадгүй. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Сарын сүүл рүү хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарах байх. Таны чин сэтгэлийг хайртай хүн тань мэдэрнэ. Гэр бүл ямар ч үед бат бэх ар тал байна. Ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуул. Гэр бүлийн хүмүүстээ бэлэг өгч баярлуул. Амралт, зугаалгаар явахад сайн. Салхинд гарч, агаарт амрахад сайхан энерги хуримтлагдана. Танд удахгүй орлого орж ирнэ. Мөнгөө үнэтэй эд зүйлд бүү үрээрэй. Бусдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж хичээх хэрэггүй. Буруу мэдээллээс болж хор уршигтай шийдвэр гаргах магадлал өндөр тул болгоомжтой бай. Ахмад настай хүмүүсийн зөвлөгөөг авах нь тохиромжтой. Олон нийтийн газар биеэ зөв авч явахгүй бол эвгүй байдалд орж мэднэ.
Ихэр: Энэ сарын эхээр саад бэрхшээлийг тэвчээртэй даван туулбал албан тушаалд дэвших, нийгмийн байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Зөв хандлага уран бүтээлийн ажилд тааламжтай нөлөөлнө. Санаа бодол зөрөлдөх явдал гэр бүлийн харилцаанд ан цав гаргаж магадгүй. Од эрхэс холимог хандлага илгээж буй энэ үед эв нэгдлийг эрхэмлэх нь таны амжилтын үндэс мөн. Улс төр, нийгмийн амьдралд болох үйл явдалд аль болох тайван ханд. Амьдралын хэмнэл ихсэж, нойр муудах нигууртай. Өөрийн биедээ анхаарал сайн тавь. Сарын дунд үед таны итгэж найдаж байсан хүн таагүй нөхцөл байдал үүсгэж магадгүй. Хэрвээ та цагаа олж өөртөө хяналт тавивал буруу шийдвэр гаргахаас сэргийлж, муу нөлөөг мэдэрч чадна. Бусдад хэт найдах хэрэггүй. Эрүүл мэнд муудаж болзошгүй. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоно. Эрүүл шинэ хүнс хэрэглэх тал дээр сайн анхаар. Хувийн амьдралаа төвхнүүлэхэд цаг зарцуул. Ажилдаа түүртвэл хайртаа хүндээ шударга бус хандаж, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг анзаарахгүй байж магадгүй. Өөрийгөө хүндлүүлэхээс өмнө бусдыг хүлээн зөвшөөр. Зарим хүмүүс зөвхөн өөрийгөө бодон эрээ цээргүй аашлах магадлалтай. Сарын сүүл рүү төөрөгдөл буруутгал тохиолдож болзошгүй. Асуудалд бодитоор ханд. Эрсдэлтэй үйл явдлаас болгоомжил. Хайр дурлалд хуурамч хандлага бий болж сэтгэл шаналгах магадлалтай. Таныг шалгаж сорьж байгаа од эрхсийн нөлөөнд авталгүй, хайртай хүндээ итгэ. Ойр дотнын хүний зөвлөгөөг хэрэгжүүлснээр буруу үйлдэл гаргахаас зайлсхийж чадна. Нөхцөл байдал авьяас чадвар, зөн билэг болон хувийн зохион байгуулалтаа ашиглахыг шаардана. Мэргэжлийн чиг хандлага сайн байх тул ажил хэрэгч чадвараа нээн харуул. Ашигтай наймаа, оновчтой хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Цаг үеийн байдал ихээхэн мэдээлэл олохыг шаардаж байна. Танд нөлөө бүхий танилууд байдаг бол тусламж аваарай.
Мэлхий: Энэ сарын эхээр нөлөө бүхий хүмүүсийн санхүүгийн дэмжлэг танд шинэчлэл хийх боломж өгнө. Шинэ төлөвлөгөөгөө хянах, ойрын холбоотнуудтайгаа уулзахад тохиромжтой. Ажил хэргийн сонирхолтой харилцаа үүсэж магадгүй. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгө. Хов живд орооцолдож, хүчээ дэмий бүү үр. Та өөртөө ямар ч хамаагүй зүйлд бүү хутгалд. Гэр бүлийн дотор маргаан гарч магадгүй. Дарга удирдлагатайгаа санал зөрөлдөнө. Янз бүрийн эргэлзээ гарах байх. Энэ үед азаа турших хэрэггүй. Сарын дунд үед нөхцөл байдлыг тогтвортой болгохгүй бол ажлын бүтээмж муудна. Хэт их ачаалал таныг ядраана. Хувийн амьдралаа анхаар. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхолд автана. Зарим үйл явдлын тухай бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй бол хувийн дүгнэлт яаран гаргах хэрэггүй. Бусдын зөвлөгөөг аль болох тайван сонс. Бодож байснаас нөхцөл байдал энгийн байж ч мэднэ. Ажил хэргийн хэлэлцээрт үл ойлголцлоос үүдэлтэй таарамжгүй уур амьсгал үүснэ. Амласан зүйлээ биелүүлэх нь таны нэр төрийг аварна. Сарын сүүл рүү өөртөө олон даалгавар овоолж цаг наргүй ажиллах хэрэггүй. Яаралтай шийдвэр гаргах үйл ажиллагаа болон мөнгө санхүүгийн гэрээ байгуулах зэрэгт тохиромжгүй үе. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөнөөс дотно хүмүүстэйгээ харилцахад хүндрэл гарч болзошгүй. Амьдралд саад болох хий хоосон хардалтаас зайлсхий. Хайртай хүнээ зөвөөр ойлгож, аз жаргалтай амьдрах зорилгоо хэн хэндээ итгүүл. Гэр бүлтэйгээ хамт байх цагийг аль болох сайхан өнгөрүүл. Өдөр тутмын аж амьдралаа аль болох хэвийн явуулахыг хичээ. Оддын таагүй нөлөө ирж бие лагшин муудах нигууртай.
Арслан: Энэ сарын эхээр гадаад түнштэй шинэ гэрээ байгуулах шаардлага гарч ирнэ. Уулзалт зөвлөгөөнд оролцох болон сургалт сурталчилгаа хийх арслангууд өөрийн зохион байгуулах, дайлдан дагуулах ур чадвараа харуул. Урьд нь хийсэн ажлынхаа үр дүнг амсах бололтой. Эрүүл мэнддээ анхаарахыг од эрхэс сануулж байна. Буруу амьдралын хэв маягаас болж биеийн байдал эвгүйрхэж мэднэ. Архи дарс, гарал үүсэл тодорхойгүй хоол хүнс бүү хэрэглэ. Таны буруу үйлдэл ойр дотнын хүмүүсийн тань дургүйцлийг хүргэж магадгүй. Хувийн амьдрал асуудал гарч болзошгүй тул та аль болох тайван байхыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах магадлалтай. Сарын дунд үед таны оюун ухаан эрч хүчтэй байна. Нарийн мэргэжлийн чиглэлээр ажилдаг хүмүүс амжилт олно. Орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж гарна. Бусдаас зөрүүтэй мэдээллүүд ирнэ. Таны шийдвэр буруу байх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Худал хуурмаг мэдээллээс хол байхыг хичээ. Хэчнээн яаруу ажилтай байсан ч таагүй байдалд орохгүйн тулд бичиг баримттай холбоотой ажлуудыг сайтар шалгаж нягтал. Мөн хэн нэгнийг гомдоохоор бодлогогүй үг хэлэх болон санаандгүй буруу үйлдэл гаргах магадлал их байгаа тул өөрийгөө хяна. Гэр бүлийн асуудал гарвал уур амьсгалыг сайжруулах гол хүн нь та байх хэрэгтэй болно. Энэ сарын сүүлээр таны удирдан зохион байгуулах болон манлайлагч байх ур чадвар хэрэг болно. Төлөвлөж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээ урагш нэг шат ахиулж чадна. Томоохон үйл ажиллагаа эхлүүлэх тохиромжтой нөхцөл үүснэ. Хөрөнгө оруулалт хийх мөнгө дутагдвал зээл авахдаа зүрхшээх хэрэггүй. Хамгийн гол нь үргүй зарлагаа зоригтой тана. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Ажлын арга барилаа дараагийн түвшинд аваачиж дээшлүүлэх боломж гарч байна. Аман тохиролцоог баталгаат гэрээ хэлцэл болгохыг хичээ.
Охин: Энэ сарын эхээр нийгмийн ач тустай асуудал шийдэхэд оролцоход тохиромжтой үе. Хэрвээ танд од эрхэс ойлгомжгүй шинж тэмдгүүд өгч байвал алдаагаа засаж залруулах шаардлагатай гэсэн үг. Ямар нэг сорилтод бэлэн бай. Үргэлж шинэлэг зүйл сэдэж, бусдын сонирхлыг татах үе. Ажил үүргээ нягт нямбай гүйцэтгэ. Сэтгэлээр унах бага зэргийн хүчин зүйлд бэлэн бай. Бусдад сайхан харагдах гэж хэт хичээх хэрэггүй. Ганц бие хүмүүст хайрын учрал тохионо. Энэ нь гэхдээ гүнзгийрч дотносохгүй, түр зуурын учрал байх магадлалтай. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлал өндөр байна. Биеийн эсэргүүцлээ сайжруулахын тулд амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ. Сарын дунд үед санамсаргүй байдлаар харилцааны алдаа гаргахаас болгоомжил. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа хяналттай бай. Өөрийгөө найдвартай, эерэг энергитэй хүмүүсээр хүрээлүүл. Далд санаатай, хуурмаг сэтгэлтэй хүмүүсээс эвтэйхэн зайлсхий. Ойр дотнын хүндээ хатуурхах хэрэггүй. Ойр дотнын хүнээ энхрийлж, халуун дотно сэтгэлээр хандвал ямар ч гомдол тэр дороо мартагдана. Эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Хийж байсан ажлаа дуусгавал ашиг орлого аажим нэмэгдэх болно. Хуримтлуулсан мөнгөө банканд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Сарын сүүл рүү эрч хүч буурч, дархлаа суларч магадгүй. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Ходоод, гэдэсний замын өвчнөөс болгоомжил. Таны эрүүл мэндэд хорт зуршлууд муугаар нөлөөлнө. Өмнөө тавьсан зорилго, албан ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байсан бол одоо засах цаг. Хайр дурлалын харилцаанд нэг нь хаалттай болж, нөгөөх нь ойлгохгүй бол асуудал үүсэж магадгүй. Ямар нэг хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эд хөрөнгөө даатгуулах зэрэг саналуудыг анхааралтай хянаж үз. Зарим зүйл дээр төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Мөнгөний хойноос хэт хөөцөлдөх нь таны амьдралын үндсэн зорилго биш гэдгийг байнга сана. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө их хэрэг болно.
Жинлүүр: Энэ сарын эхээр ажлаа хурдан амжуулах гэхээс илүү сайн төлөвлөөрэй. Дадсан сурсан ажил тань амжилт руу хөтлөхийг од эрхэс билэгдэж байна. Тодорхойгүй нөхцөл байдалтай үед санхүүгийн зардал гаргах хэрэггүй. Таны эрүүл мэнд муудаж магадгүй тул хууч өвчнөө хөдлөхөөс урьдчилан сэргийл. Гадуур болох үймээн бужигнаанд бүү оролц. Гэр орны ажилд дарагдана. Ая тухтай байдал үүсгэхийг хичээ. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Хувийн амьдралд тань өөрчлөлт авчрах хэн нэгэн гарч ирнэ. Сарын дунд үед гаднын түншээсээ сайхан санал хүлээн авах магадлалтай. Алс газар албан томилолтоор явах шаардлага үүсэж мэднэ. Мөнгө санхүүтэй холбоотой чухал үйл явдал болох магадлалтай байна. Хэн нэгэн хүнээс гэнэтийн бэлэг авч магадгүй. Хуримтлуулсан мөнгөө ашигтай хөрөнгө оруулах хувилбар олно. Гэхдээ санхүүгийн асуудалд эрсдэл бүү гарга. Хэт их идэвх гаргахад тохиромжгүй үе. Яаруу сандруу нөхцөл байдал бусдад хууртагдах магадлал үүсгэнэ. Ажлаа зөв зохион байгуулан, багаар ажиллах амжилт авчирна. Сарын сүүл рүү од эрхэс тогтворгүй хандлагыг илгээнэ. Таарамжгүй танилын холбоо харилцан бухимдал, хэрүүл маргаанаар төгсөх бололтой. Сайн танихгүй хүмүүст хэтэрхий их итгэж болохгүй. Өөрийн ажлын арга барилаа бүү өөрчил. Гэхдээ нөхцөл байдалд тохируулан төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай. Санхүүгийн аливаа эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Та олохоосоо илүү алдах магадлалтай байна. Удирдан зохион байгуулах чадвараа үзүүл. Од эрхэс таны унаган авьяас, төрөлх чадварыг идэвхжүүлнэ. Зохиол бүтээл туурвих хүмүүсийн ажил амжилттай байна. Аз хүлээхээс илүү хөдөлмөрлөвөл хувь тавилан сайнаар эргэх ивээлтэй байна. Эрүүл мэндийн байдал таагүй болж мэднэ. Хоол боловсруулах эрхтэн хямрах эсвэл халдварт өвчин тусах магадлалтай. Элдэв муу бодлоосоо салахгүй бол элэг, цөс муудах магадлалтай.
Хилэнц: Энэ сарын эхээр хариуцсан үүрэг даалгавраа хийж сайн үр дүн гаргах бололтой. Алба амины аль аль талаар танилын харилцаагаа өргөтгөх шаардлага нэмэгдэнэ. Од эрхсийн сайн нөлөөгөөр санаа нийлэх хүмүүстэй учирна. Хамгийн эмзэг сэдвээрээ бусадтай ярилцахаас зайлсхий. Хэрэв ямар нэг асуудал үүсвэл хурц ааш бүү гарга. Хамтран ажиллагсадтайгаа ойлгомжгүй харьцаа үүсэхээс болгоомжил. Ойр дотны хүмүүст тань анхаарал халамж хэрэгтэй байх. Хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Гэр бүлтэйгээ ихэнх цагийг өнгөрүүл. Сарын дунд үед гэр бүлд зарим асуудал үүснэ. Зарим хүн урмыг тань хугалж мэднэ. Хувийн эрх чөлөөгөө хадгалж үлдэхийн тулд гэр бүлийн харилцаагаа бүү муутга. Хоосон романтик харилцаанаас илүү бодит хайр халамж дотны хүнд тань хэрэгтэй болжээ. Хайртай хүн эсвэл үр хүүхдүүдтэйгээ ширүүн харьцаж, зөрчил үүссэн бол уучлал гуй. Мөнгө санхүүгээ сайтар төлөвлө. Гэрээ хэлэлцээр хийх, судалгаа явуулах эсвэл шаардлагатай мэдээлэл олж авах зэрэг ажил илүү бүтэмжтэй байх магадлалтай. Бусдад хүлээн зөвшөөрөгдөж, нэр алдар олох гэж улайрах хэрэггүй. Дотоод сэтгэл зүрхээ сайн сонс. Бусдын олж хараагүй өнцгийг та ажиглах боломжтой. Уран бүтээлч хүмүүст өөрийн бодол хүслээ илэрхийлэх өргөн боломж гарна. Сарын сүүл рүү хамтрах саналыг хүлээн авахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс бусдын хараат болж мэднэ. Эрч хүч их байх боловч эрүүл мэндээ анхаар. Эрсдэлтэй үйлдэл хийх хүсэл төрж болзошгүй. Сэжиг бүхий хүмүүстэй харьцахаас зайлсхий. Тэвчээртэй байж, гэнэт мөнгө олох саналаас татгалз. Олон хүний үндсэн мөн чанар танигдана. Хувийн ашиг сонирхлын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсээс хол байхыг хичээ. Гадны нөхцөл байдал сайнгүй байгаа ч дэлхий сөнөхгүй тул бодсон төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх л хэрэгтэй. Удаан бэлдсэн уулзалт хэлэлцээрүүд таны санасанд хүрэхгүй байж болох ч байр сууриа хадгалахын тулд хэрсүү, тэвчээртэй байх шаардлагатай.
Нум: Энэ сарын эхээр ачаалалтай байгаа ч амжилтад хүрэх нөөц бололцоогоо ашиглах боломж бүрдсэнийг од эрхэс билэгдэж байна. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж, өөдрөг сэтгэлээр орчин тойрныхонтойгоо харилцана. Мэдлэг боловсролоо анхаарч, хариуцсан ажлаа гүн гүнзгий эзэмш. Шаргуу тэвчээртэй байдал илэрнэ. Хувь хүний хувьд ч өөрчлөгдөж хөгжих боломж гарна. Од эрхсийн тохиол гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг нэг шат урагшлуулах боломж өгнө. Мөн гэр бүлийн харилцаанд тааламжтай нөлөөлөх од эрхсийн ивээлийг бүү алд. Гэр орноо засаж сайжруулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Сарын дунд үед нийгмийн байр сууриа дээшлүүлэх боломжтой олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Гэхдээ бусдаас ялгарах гэж бүү оролдоорой. Таны мэдрэмжийг од эрхэс ивээнэ. Албан тушаал дэвших суурь нөхцөл ч бүрдэж мэднэ. Янз бүрийн хүмүүстэй харилцахад таатай байх хэдий ч таны ашиг сонирхлыг хамгаалах, итгэж болох найдвартай хүнийг олох шаардлагатай. Мэдлэг боловсролын байдлаас таны нэр хүнд шууд хамаарна. Нарийн мэргэжлийн ажилд хэт өөртөө итгэлтэй байсны хэрэггүй. Ур чадвартай мэргэжилтний зөвлөгөө үнэтэй тус нэмэр болно. Яаруу сандруу шийдвэр гаргахаас зайлсхий. Бусдын ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Сарын сүүл рүү од эрхэс таны сэтгэл зүйн далд мэдрэмжийг өдөөж байна. Эрүүл мэндээ уур бухимдлаас хамгаал. Тайван, тэвчээртэй байх нь чухал. Чухал баримт бичигт гарын үсэг зурахад таагүй байж мэднэ. Мэргэжлийн хүний зөвлөгөө тус болно. Нийгэм, улс төрийн байдал таны хувийн амьдралд их нөлөө үзүүлэх үе. Бусдын сайхан амлалтад хууртахаас болгоомжил. Ойлгомжгүй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахыг хичээ. Ямар нэг үйл ажиллагаа нь тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан аз амжилт эсвэл алдаа хохирол алинд ч хүргэх хоёрдмол хандлагатай байна. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан л танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхий.
Матар: Энэ сарын эхээр санхүүгийн асуудалд эрс шийдвэр гаргах хэрэггүй. Илүү болгоомжтой тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Амьдралд тохиох зарим нэг хэцүү зүйлд дүн шинжилгээ хийлгүй огцом шийдвэр гаргах нь тийм ч ухаалаг хэрэг биш. Харин шинээр санаачилсан зүйл чинь амжилт олоход ойрхон байна. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудлаа шийдэх бололтой. Шинэ хосууд амьдралын зорилгоо биелүүлэхэд нэлээд өөрчлөлт хийх шаардлага үүснэ. Гэр бүлийн хэн нэгний үүсгэсэн асуудал танд таалагдахгүй байх бололтой. Зөрчил маргаан үүсгэлгүй асуудлын шалтгааныг олох боломжтой. Сарын дунд үед найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч маргаж муудалцаж магадгүй. Энэ нь таны төлөвлөсөн ажлыг нураах болно. Ойр дотнын хүмүүсийн хооронд ашиг сонирхол нь зөрчилдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй. Таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий санагдана. Сэтгэл санаа эмзэг байх тул найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ аль болох харьцахгүй байхыг хичээ. Тайван байж боломжийг хүлээ. Эрүүл мэндээ бэхжүүлэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Энэ сарын сүүл рүү зарим үйл ажиллагаа таны хамрагдах хүрээг хэт явцуу байлгахад нөлөөлж буйг олж мэднэ. Ойр дотнынхонтойгоо харилцан ойлголцолд хүрэхийн тулд бодит бус хий хоосон санаа бодлоосоо сал. Болгоомжгүй байдлаас болж таагүй үйл явдалд орооцолдох магадлал байна. Ажлын ачаалал таны нөөц боломжийг нэлээдгүй шавхах бололтой. Тооцоотой байвал хэрэгцээтэй худалдан авалтаа сэтгэлд тохирох үнээр хийж чадна. Сайтар төлөвлөсөн гэрээ хэлэлцээрүүд хэрэгжиж эхэлбэл удахгүй ашиг авчирна. Ганц бие хүмүүст хайр дурлалын адал явдал учрах бололтой. Гадаад үзэмждээ анхаар. Эрүүл мэндэд асуудал гарна. Биеийн ерөнхий байдал хямрах боловч удахгүй эдгэнэ. Биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сэргээх эмчилгээ хийлгээрэй. Од эрхсийн нөлөө тодорхойгүй нөхцөл байдлыг ихэсгэж буй тул баталгаагүй зүйл дээр амлалт өгөхөөс зайлсхий. Жижиг сажиг зүйлд цагаа барах, биеэ хэт тоохоос зайлсхий. Мэдрэмжтэй байхгүй бол амжилт танаас нүүр буруулна. Хувийн амьдралд чинь өөрчлөлт гарч болзошгүй.
Хумх: Энэ сарын эхээр сонор сэрэмж илүүдэхгүй. Нэр хүндээ бэхжүүлэх боломжийг ашигла. Өөрийнхөө санаачилгаа бусдад бүү булаалга. Шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Хийж байгаа үйлдлүүд тань хууль зөрчиж байгаа эсэхийг анхаар. Хайр сэтгэлийн харьцаа сайжрах болно. Гэр бүлийн болон ажил хэргийн харьцааг тэнцвэржүүл. Засвар үйлчилгээ хийх эсвэл гэр ахуйн эд хэрэглэл худалдан авах шаардлага гарна. Сарын дунд үед холбоо тогтоох, хүрээллээ өргөжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад тааламжтай. Амжилттай байх боломжтой ч бусдын нөлөөнд орохоос болгоомжил. Сурч боловсрох, танин мэдэх үйл ажиллагаа үр дүнтэй байна. Оюутан сурагч хумхууд амжилттай суралцахын тулд илүү хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй үе. Залуу хүмүүс хайр дурлал, зугаа цэнгэлд татагдана. Гэр бүлийн хүрээнд тулгарсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж яарах хэрэггүй. Мөнгө санхүүгээ сайн төлөвлө. Нарийн мэргэжлийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Ажилдаа шинэ технологи арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Сарын сүүлээр бусадтай санал зөрөх асуудал ихсэх тул биеэ сайн барих хэрэгтэй. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Ажлын байр сууриа бэхжүүлэх алхам хий. Хамт олноороо ярилцаж шийдвэр гаргавал цагийг үр дүнтэй өнгөрөөх боломж гарна. Од эрхсийн ойлгомжгүй нөлөө ноёрхох тул орчин тойрныхондоо аль болох халуун дулаан сэтгэлээр хандаарай. Атаа жөтөө цуу ярианд өртөж магадгүй. Цаашид илүү төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Гэхдээ гоо сайхандаа анхаарч, эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэхэд бүр сайн. Холоос сонирхолтой мэдээ авна. Санхүүгийн бага зэрэг асуудал гарах байх.
Загас: Энэ сарын эхээр чухал хүмүүстэй холбогдох боломжтой. Сонирхолтой сэдвээр санал бодлоо илэрхийлэх боломж гарна. Мэргэжлийн хүрээлэлдээ нэр хүндээ өсгөж чадна. Хувийн ур чадварыг од эрхэс ивээж байна. Боловсролын түвшингээ дээшлүүлэх болон шинэ мэдээлэл олж авахаар сургалтад хамрагдах нь сайн үр дүн өгнө. Эрүүл мэндийн байдал суларснаас эрч хүч буурч, өвчин тусах магадлалтай. Тэжээллэг хоол унд идэж, нэмэлт витамин бэлдмэл хэрэглэ. Спортоор хичээллэх бол ачааллаа тааруул. Хүмүүсийн янз бүрийн урилгыг хүлээн авах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргах болон биеэ сувилахад анхаарах хэрэгтэй болжээ. Сарын дунд үед тогтмол, зуршил болсон зүйлээ хий. Найз нөхөд гэр бүлийн хүмүүсийнхээ итгэлийг нэмэгдүүлэхийг хичээ. Аж ахуйн асуудлуудад нухацтай хандаарай. Ар гэрийнхээ асуудлыг бүрэн шийд. Эхэлсэн ажлаа дутуу дулимаг бүү орхи. Санхүүгийн зардал нэмэгдэх магадлалтай тул сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Олон хүмүүстэй танилцаж, өөрийгөө шинээр нээ. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Туршлага мэдлэг чадвар дээрээ тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Ойр дотно байгаа эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга. Аль нь танд сэтгэлээсээ хандаж байгаа вэ гэдгийг ол. Замбараагүй байдал уур цухлыг чинь хүргэх тул хувийн дэглэмээ сайжруул. Од эрхсийн тохиол өөрийн зөн билгийг сайн мэдрэхийг зөвлөж байна. Сарын сүүл рүү үйл явдлын гэнэтийн өөрчлөлт танд ашиггүй байх болно. Хэцүү байдалд орохоос сэргийл. Алдаа гаргах ч магадлал өндөр байна. Ажил хэргийн ээдрээтэй асуудлыг зохицуулах нь төдий л амжилттай болохгүй. Дэмий нервээ барах магадлалтай. Улс төр, эрх мэдлийн төлөө тэмцэлд санаа зовох хэрэггүй. Өөрт хамаатай үйл ажиллагаанд л оролц. Шинэ мэдээлэл авах авахын тулд албан тушаал, онцгой эрх мэдэл хэрэг болно. Гэхдээ хэт улайрах хэрэггүй. Арилжаа наймаанд найдвартай түншдээ л итгэ. Хууль журам бүү зөрч. Өөрийн ур чадвараа бусдад буруугаар ашиглуулахаас болгоомжил. Гэр орны байдалд анхаарал тавь. Цагийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээ. Өөрийгөө гэр бүлдээ зориулан завгүй байвал ажлын талаарх таагүй санаа бодлоо үлдэн хөөж чадна.