Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс анх удаа хүрээний ховор нандин шүтээнүүдийг Сонгинохайрхан дүүрэг дэх Амирлахуй Дэва хийдэд заллаа. Тус арга хэмжээнд дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Гандантэгчэнлин хийд дахин сэргээгдсэнээс хойш /1944 он/ анх удаа шүтээнүүдийг гадагш залж байгаа тохиолдол нь энэ юм. Монголчуудын оюуны соёлын өв болсон их хөлгөн судар “Алтан ганжуур” судрын тэргүүн боть, Манзуширийн хилэнт дүр “Ямандаг бурхан”, арван хангалын нэг “Балданлхам” бурханыг ийнхүү Сонгинохайрхан дүүрэгт анхлан залж байна.
Сонгинохайрхан дүүргийн Амирлахуй Дэва хийдийн битүүний өдрийн хурал үдшийн 22 цагаас өглөөний 5 цаг хүртэл хурах бөгөөд тухайн хугацаанд нандин шүтээнүүд тус хийдэд залагдах юм.