Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/69 дүгээр тушаалаар сар шинийн баяр, амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг , аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжиж ажиллана.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллахтай холбогдуулан өнөөдөр дарга, хурандаа Г.Галбадрах ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг чанд сахиж, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослын үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдөж ажиллахыг бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Таны сурталчилгаа