Цаг үеийн мэдээ

2025 оны гуравдугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа