Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 5416 алба хаагч явган болон авто эргүүлийн, гудамж, авто замын хөдөлгөөнд зохицуулалт, хяналт шалгалтын чиглэлээр 614 цэгт 1810 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байгаа юм.