БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2025.03.01 / БЯМБА ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07.33-18.36
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын гуравдугаар сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 2, Могойг хүлэгч одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:18 цагт мандан, 18:36 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.