Цаг үеийн мэдээ

Камбож улс Ковид-19-оос урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хаагаад байгаа ч хүн худалдаалах гэмт хэргийн тоо, ялангуяа Камбожийн хөдөө орон нутгийн ядуу мужуудад харьяалагддаг 15-25 насны эмэгтэйчүүдийн хулгай өнгөрсөн оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Тэднийг хөрш зэргэлдээх хилийн боомтоор газраар дамжуулан зөөвөрлөж байна. Чаб Дай Эвслийн хөтөлбөрийн менежер Чан Сарон A24-т өгсөн ярилцлагадаа гадаадад сүйт бүсгүй болж худалдаалагдсан охидын тоо 2021 оны 1-р улиралын байдлаар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн бөгөөд зуучлагчид охидод ажлын байр, мөнгө, гадаадын улс орнуудын баячуудтай гэрлэх амлалт өгч байгааг онцоллоо. Тэрбээр: "Охид Камбож, Вьетнамын хилийг хууль бусаар Ханой хотоор дамжин нэвтэрч тэндээс бусад улс руу зөөвөрлөгддөг байна. Эдгээр охидтой гэрлэхээр амласан хүмүүс нь ихэвчлэн хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу байдаг. Тэд гэрлэсний дараа зарим охидыг өрөөнд хорьж, бэлгийн хүчирхийлэл үйлддэг" хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Таны сурталчилгаа