Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарснаас хойш 33 дахь өдрөө 1430 км зам туулаад байна. Тэрээр өдөрт 45-50 км, зарим үед 100 км зам туулсаар өнөөдөр /2021.07.04/ ийнхүү Улаанбаатар хотод ирнэ. Түүнийг хуучин алба хааж байсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид баяр хүргэн, угтан авч, хамтдаа гүйж байна.