Цэрэгжлийн спорт, цэргийн хүний тэсвэр хатуужлыг өөрөөрөө харуулж яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарснаас хойш 39 дахь өдрийнхөө гүйлтийг хийлээ. 36 дахь өдрөө 1698 км замыг туулж, Хэнтий аймаг ЖаргалтХаан суманд оржээ.
Тэрээр энэ 39 хоногийн хугацаанд эх орны баруун хязгаар түүхийн өлгий Ховдын хорооноос Цаст Сутайг арлаж, Хар Азаргын нурууг налан, Шаргын уудам говийг туулж Хантайшир хайрханыг гаталж наашилсаар улсын нийслэл Улаанбаатар хотыг дайран зүүн бүсийн аймгууд руу гүйж байгаа нь энэ. Амин бие бүү хэл аргамаг хүлэг цуцаж туулах хол замыг ажрахгүй гүйж буй идэр залуухан ахлах ахлагч тун удахгүй зорьсон газраа очно.