Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар, НҮБХХ-ийн санаачилгаар хамтарсан ажлын хэсэг байгуулж Монгол Улсын хэмжээнд Нийгмийн ажилтны системийг хөгжүүлж, иж бүрэн таблет тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 28 хороодын хамтарсан багийн нийгмийн ажилтнуудад иж бүрэн таблет хүлээлгэн өглөө.
Эдгээр таблет тоног төхөөрөмж нь хамтарсан багийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бөгөөд хүчирхийлэлд өртөж болзошгүй болон эрсдэлт бүлгийн иргэдээ бүртгэх, хамгаалах хяналтын систем, дэд бүтэц бий болж байгаагаар онцлог юм.