Цаг үеийн мэдээ

Усанд шумбалтын хосын төрөлд Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн Британийн тамирчин Том Дейли гар урлалын хоббитой. Токиогийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн усанд шумбалтын тэмцээнийг үзэж сонирхох үеэр Том Дейлигийн малгай нэхэж буй дүр зураг түүний хөгжөөн дэмжигчдийн дуранд өртжээ. 

Тэрбээр ямар ч тэмцээний үеэр гар урлалын багаж хэрэгслүүдээ авч явдаг байна. Энэ талаар түүний найзууд Том чөлөөт цаг гарвал нэхмэлийн багаж, утсаа гаргаж ирээд нэхээд суучихдаг гэж түүний найзууд хошигнон ярьжээ. 

Лондон, Риогийн олимпын хүрэл, Токиогийн олимпын алтан медальт тамирчин Том Дейли хоббигоо хөгжүүлэхийн тулд Инстаграмд "Madewithlovebytomdaley" гэсэн хаяг нээж, гар урлалын бүтээлүүдээсээ хуваалцдаг байна. 

Токиогийн олимпоос авсан алтан медальдаа зориулж, жижигхэн хэмжээний цүнх оёсон талаараа дэмжигчидтэйгээ хуваалцсан юм.

 

Таны сурталчилгаа