Цаг үеийн мэдээ

Ковакс хөтөлбөрийн хүрээнд Америкаас Бангладеш улсад 5.6 сая ковид-19 өвчний вакцин хандивласан. Харин Бангладеш өөрийн хөрөнгөөр 2 сая Хятадын Синофарм үйлдвэрийн вакциныг авсан байна. Бангладешын Гадаад хэргийн яамны сайд Абул Калам олон эх үүсвэрээс вакцин авч байгаа тул хомсдол үүсэх нь багасна гэж найдаж байгаагаа хэлээд ирэх саруудад илүү олон вакцин Америкаас ирэх тухай дурдлаа. Үүнтэй зэрэгцэн Эрүүл мэндийн яам 15 сая тун Хятад вакциныг худалдан авах гэрээг эцэслэсэн байна. 7-р сараас эхлэн Бангладешд халдварын түвшин дээд цэгтээ хүрч байдал хэцүүдсэн ч одоо ирэх вакцинаар ихэнх иргэдээ вакцинжуулах гэнэ.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Таны сурталчилгаа