Цаг үеийн мэдээ

"Токио 2020" олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын төрөлд Монгол улсыг төлөөлөн өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайтай ярилцлаа. 

Олимпын мөнгөн медаль хүртсэн таньд баяр хүргэе.

Таван жилийн турш би өдөр бүр бэлтгэл хийлээ. Хоёр жилийн өмнөөс би Монгол улсын өмнөөс барилдаж эхэлсэн. Харин одоо би шинэ амьдралтай болсон. Би маш их жаргалтай байна өөрийн мөрөөдлийг биелүүлж олимпын медаль хүртсэн. Би Монгол гэсэн нэг туган дор хүч үзэж байгаа. Та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. 

Та дасгалжуулагчаа бидэнтэй танилцуулна уу?

Миний дасгалжуулагчийг Махадман Сүри гэдэг. Тэр бүх тэмцээнд минь үргэлж надтай хамт байдаг. Харин одоо бага зэрэг ядарсан учраас өрөөндөө амарч байгаа. 

Хүмүүс таныг Молом гэж дуудаж байгааг мэдсэн үү?

Тиймээ, учир нь миний монгол нэр бол Молом. Ийм сайхан нэртэй болсондоо жаргалтай байна. Молом гэж дуудаж байгаад Монголчууддаа баярлалаа. 

Таньд гэр бүлдээ болон Монгол хүмүүст хэлэх үг байна уу?

Мэдэхгүй юм. Яагаад гэвэл би буцаад очиж чадахгүй. Ямартай ч намайг медаль авсанд жаргалтай байгаа гэж найдаж байна. Надад одоо маш олон гэр бүлийн гишүүд байгаа. Монгол хүмүүс бол бүгд миний гэр бүл, найзууд. 

Та анхны удаа дээл өмсөж байна уу? Ямар санагдаж байна?

Тиймээ, сайхан байна. Өмнө нь би өмсөх гэж оролдож байгаагүй гэхдээ маш сайхан, чөлөөтэй байна. Монголын үндэсний хувцас маш их таалагдаж байна. Би орой болгон унтахаасаа өмнө өмсөнө. Анхны бэлэг сайхан байна.

Таньд маш их баярлалаа. Таньд сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та нарт баярлалаа, Монголчуудад бүгдэд нь баярлалаа. 

Сэтгүүлч: А.Саранцацралт

Таны сурталчилгаа