Цаг үеийн мэдээ

Галаха хотын цайны тариаланчид ихэнх нь цэвэр ус, цахилгаан, утасны сүлжээгүй дэд бүтэцгүй орчинд хуучирч муудсан байшинд амьдарч байна. Фермүүд рүү явах хурдны зам муутайн дээр нийтийн тээвэр ч зохих ёсоор ажиллаж чаддаггүй. Шри Ланкийн засгийн газар Энэтхэгийн засгийн газартай хамтран эдгээр бүс нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах төслүүдийг эхлүүлсэн боловч амжилтанд хүрээгүй. Цайны тариалалт нь эрт дээр үеэс Шри Ланкийн экспортын гол бүтээгдэхүүн болсон тус улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг. 2019 онд цайны экспорт 292,657 тонн болж, 1.35 тэрбум гаруй долларын орлого олжээ.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Таны сурталчилгаа