Цаг үеийн мэдээ

"Токио 2020" олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож медаль хүртсэн тамирчдад талархал илэрхийлэн сэтгэлийн бэлэг илгээж буй байгууллага, иргэдийн цуваа үргэлжилсээр байна. Өнөөдөр олимпын мөнгөн медальт Сайед Моллайд "Эко кар центр" ХХК-ийн хамт олноос  машин бэлэглэсэн бол "Сайн хөөрөг" дэлгүүрийн хамт олон олимпын медальтнуудад болон дасгалжуулагч Х.Болдбаатарт өөрсдийн урласан хөөрөгнөөсөө бэлэглэжээ. Мөн Сайед Моллайн дасгалжуулагчид гар хийцийн мөнгөн аягыг бэлэг болгон хүндэтгэл үзүүлжээ.