Туркийн тамирчин Эрай Самдан Токиогийн Олимпын наадмын каратэгийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ.
Энэ нь Турк улсын каратэгийн төрөлд хүртэж буй анхны Олимпын медаль юм.
Харин Францын тамирчин Стивен да Коста өдгөө 24 настай Э.Самданыг 5:0-ийн харьцаатайгаар буулган авснаар алтан медалийн эзэн болжээ.
Э.Самдан 2019 оны каратэгийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2021 онд тус тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн байна.