"Токио 2020" олимпын наадмын 53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялж Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг авчирсан билээ. Тэгвэл түүний амжилтыг мялаан Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Тайкун группийн ерөнхий захирал П. Гансүх ОУХМ Б. Болортуяад амласан ёсоор 10. 0000 ам доллараар урамшуулжээ.
Тэрээр медаль авбал тамирчнаа 10.000, дасгалжуулагчийг 5000 ам.доллараар хувиасаа шагнаж, урамшуулахаа “Токио-2020” олимпын өмнө амлаад байсан юм.