Цаг үеийн мэдээ

"Токио 2020" олимпын наадмын Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай тамирчин Ц.Бямбажав улирлын шилдэг амжилтаа үзүүлж 55-р байрт орсон бол Б.Сэр-Од уралдааныг замаас нь орхисон билээ.

Тамирчид барианд орсны дараа Б.Сэр-Одтой цөөн хором холбогдож, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна. Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгаж чадлаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна” хэмээн ярилаа.

 

Таны сурталчилгаа