МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг нар "Токио-2020" Олимпын хүрэл медальт Б.Болортуяад хүндэтгэл үзүүллээ.
МҮОХ-ны удирдлагууд "Токио-2020" Олимпын тавцанд Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан шинэхэн медальтандаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.