Цаг үеийн мэдээ

Эхлэл брэндийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа Хавдар Судлалын Үндэсний төвд  20 сая төгрөгийг хандивлажээ. 

Тэрээр энэ тухайгаа : "Би нээх айхтар баян тарган хүн биш ч хавдрын зовлонг мэднэ. Иймд хавдрын эсрэг зогсдог ганц байгууллага Хавдар судлалын үндэсний төв -д 20.000.000₮ - ийн мөнгөн тусламжийг өөрийнхөө болон хамт олныхоо өчүүхэн сэтгэлийн өргөл болгож хандивлалаа. Аав маань нойр булчирхайн хэцүү өвчин тусаж, ээж маань хоолойн хорт хавдар тусаж энэ айхтар өвчний зовлонг мэдэхийн дээдээр мэдэх тул чадал л байвал энэ байгууллагад туслах юмсан гэж бодож явдаг байсан бодлоо өнөөдөр багахан ч гэсэн биелүүлэхийг хичээлээ. Сайхан хүлээж авсан ХСҮТ-ийн Н.Эрдэнэхүү захиралдаа баярлалаа. Цаашид эрүүл Монгол үндэстэн бий болох үндэсийг дэмжихийн төлөө Ehlel Брэнд болон хувийн зүгээс хичээх болно. Бусад хувийн хэвшлүүдээ ч бас энэ хүнд хэцүү үед энэ айхтар хавдар хэмээх өвчний эсрэг тэмцэж байгаа эмч сувилагч нараа жижиг ч хамаагүй дэмжээрэй гэж уриалъя" хэмээжээ. 

Дашрамд дурьдахад Эхлэл Брэнд ХХК нь анх 2007 онд Мэдээлэл технологийн EHLEL.COM вэб сайт байдлаар үйл ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж өсөлтийн түвшингээ жилээс жилд өндөр хувиар хадгалж чадаж байгаа Монголын компани юм. 

Эхлэл Брэнд ХХК - н хараат болон охин компаниуд:

- Эхлэл Электроникс ХХК

- Эхлэл Бизнес ХХК

- Эхлэл Мотивац ХХК

- Эхлэл Академи ТББ

- БНХАУ Гуанжоу хотын Эхлэл ХХК

- АНУ-ын Эхлэл Корпораци 

- Энэтхэгийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгч

- Гуанжоу хотын их сургуулийн Монгол дахь төлөөлөгч

- Амжилт кибер Бүрэн дунд сургууль зэрэг 9 тооны охин болон хараат компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн уг компани нь БНХАУ-н Alibaba групптэй дотоод нийлүүлэгчийн гэрээ байгуулсан анхны Монгол компани гэдгээрээ онцлог түүхтэй түүчээ байгууллага билээ.

 

Таны сурталчилгаа