Дундговь аймгийн Сайхан овоо сумын төвийн айл өрхүүдийг хог ангилан ялгах хогийн савтай болгох төсөл хэрэгжиж сумын төвийн нийт 195 өрхийг эх үүсвэр дээр нь хогийг ангилан ялгуулах зорилгоор сумын Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 31.915.300 төгрөгийн өртөг бүхийн тендерийг зарлаж "Арцат-Алтай" констракшн ХХК 29,325,00 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Өчигдрөөс 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн хогийн савыг айл өрхүүдэд тараан хогоо зөв ангилан ялгах зааварчилгаа өгч шил лааз, цаас, хуванцар гэсэн 3 төрлийн хогийг ангилан хийх савыг хүлээлгэн өгчээ.
Эх сурваж: Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар