Хүчтэй аадар борооны улмаас Турк улсын Кастамону, Синоп, Бартин мужуудад үерийн гамшиг нүүрлэжээ.
Тодруулбал, Кастамону хотод болсон үерийн улмаас гүүр нурж, олон тооны машин үерт автсан байна. Одоогоор амь насаа алдсан хүний тоо 27 болсон бөгөөд алга болсон иргэдийг үерт автсан барилгуудаас эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Турк Улсын Ерөнхий сайд үерийн талаар "Энэ бол миний харж байсан хамгийн амйшигтай үер бөгөөд Дэрэлид болж байсан үерээс 5 дахин их гамшиг нүүрлэлээ" хэмээн хэлжээ.
Кастамону хотын иргэд үерийн талаар "Биднийг ресторанд сууж байхад үер гэнэт л орж ирсэн. Бүх зүйл 5-н минутын дотор л болж өнгөрлөө. Үнэхээр аймашигтай" гэж хэллээ.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн мужуудад аврах, сэргээн босгох ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Турк улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр нөхцөл байдалтай танилцаж байгаа аж.