Эртэч иргэддээ зориулан Өглөөний гудамж төслийн хамт олон 'HEALTHY MORNING" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрөөр Цахим жимс, Эрүүл амьдралын жигүүр ТББ-н нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо, сургалт, зөвлөгөө өгч иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв.
Үнэ төлбөргүй мэргэжлийн эмчийн үзлэгт:
-Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг
- Хэвлийн эхо
- Сахар
- Цусны даралт, зүрхний пульс
- Биеийн жингийн индекс зэрэг үзлэгийг хийж иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Зургийг "Өглөөний Улаанбаатар" хуудаснаас
Зурагчин Мягмарцэрэн