Цаг үеийн мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны эхээр ковид-19 –ийн эх үүсвэрийг тогтоохоор Ухань хотод ажилласан боловч нэгдсэн дүгнэлтэд хүрч, эх үүсвэрийг нь эцэслэн тогтоож чадаагүй. 2021 оны 7 дугаар сард ДЭМБ-аас энэхүү судалгааны ажлын 2 дугаар үе шатны ажлыг эхлүүлэх саналыг БНХАУ-д тавьсан боловч БНХАУ-ын зүгээс энэ саналыг хүлээж авахаас татгалзаж, вирус лабораториос алдагдсан байх ямар ч боломжгүй гэж үзээд байгаа. Гэвч энэхүү таамгыг бодитой эсэхийг эцэслэн тогтоох ёстой, магадгүй БНХАУ бүс нутаг дахь бослого үймээнээ дарахын тулд санаатайгаар лабораториос вирус тараасан гэж үзэх ч хүмүүс байгаа юм байна. 

Судлаач Б.Уранчимэг: "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНХАУ-ын хамтарсан баг энэ оны эхээр ковид-19 –ийн эх үүсвэрийг тогтоохоор Ухань хотод ажилласан боловч нэгдсэн дүгнэлтэд хүрч, эх үүсвэрийг нь эцэслэн тогтоож чадаагүй. Ерөнхийдөө нэг амьтнаас нөгөө амьтанд, тэндээсээ хүнд халдсан байх өндөр магадлалтай, Ухань хотын вирус судлалын институтиас вирус алдагдсан байх магадлал бараг байхгүй гэж мэдэгдэж байсан.  2021 оны 7 дугаар сард ДЭМБ-аас энэхүү судалгааны ажлын 2 дугаар үе шатны ажлыг эхлүүлэх саналыг БНХАУ-д тавьсан боловч БНХАУ-ын зүгээс энэ саналыг хүлээж авахаас эрс татгалзаад байгаа. Гэвч БНХАУ үнэхээр ковид-19 вирусийг лабораториос алдаагүй гэж үзэж байгаа юм бол үүнийгээ эцэслэн баталгаажуулах, ил тод байх нь зүй ёсны хэрэг гэж зарим судлаачид үзэж байгаа” 

Нийгэм судлаач Д.Чулуунбат: "Ер нь бол нэлээд сэжиг, таамгууд байгаа. Жишээлбэл Уханий вирус судлалын лаборатори нь Хунань захаас 40 орчим минутын зайд байрладаг. Энэ өвчин тахал дэгдэхээс өмнө 2019 оны 11 дүгээр сард энэ лабораторид ажиллаж байсан 3 ажилтан хүндээр өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан баримт ч байдаг. Үүний нарийвчилсан судалгааг хийе гэхээр БНХАУ-ын талаас эсэргүүцэж байгаа, судалгаа оруулахаас татгалзаж байгаа. БНХАУ-ын зүгээс энэ вирусыг амьтны гаралтай гэдэг тал дээр зогсож байгаа. Ухань бол бослого, тэмцэл гарч байдаг газруудыг нэг. Хонгконгийн бослого үймээний дараа Уханьд мөн бослого гарсан байдаг. Үүнийг дарах, саармагжуулах зорилгоор зориуд лабораториос өвчин тарааж, тэр хавьд хөл хорио, улс төрийн дэглэм тогтоох замаар Хонгконгийн хөдөлгөөн бусад газарт халдварлахаас сэргийлсэн байх магадлалтай гэж бас ярьдаг, боддог хүмүүс бас мэр, сэр байдаг”

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

 

 

Таны сурталчилгаа