Токио 2020 зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад олгох шагнал, урамшууллын талаар мэдээллээ.
Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц: "Сайед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгох бөгөөд мөн М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно" гэлээ.