АНУ-ын цэргүүд Кабулын нисэх онгоцны буудлаас Америкийн иргэд болон Афганистаны холбоотнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа билээ. Гэвч Талибаны шалган нэвтрүүлэх цэгүүд дээр байрлаж буй цэргүүд олон хүний эрх чөлөө, аюулгүй байдалд халдаж байгаа бөгөөд зэвсэгт этгээдүүд олон жилийн турш АНУ-ын цэргүүдэд тусалсан хүмүүсийг нэгтгэн цаазалж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн түрүүч асан Райан Рожерс пүрэв гарагт "Fox News"-т өгсөн ярилцлагадаа, "2010 онд Гильменд мужид болсон Маржагийн цуст тулалдааны үеэр хамт ажиллаж байсан орчуулагч нь Кабулд хавчуулагдсан байгаа бөгөөд тэр надад энэ мэдээллийг өгсөн. Тэр хэлэхдээ, Афганистаны үндэсний армийн гурван командлагчийг дүүжилсэн. Түүний нуугдаж буй газарт эвсэгт этгээдүүд айл айлаар явж, Америктай хамтран ажиллаж байсан Афганистаны холбоотон хүмүүсийг барьж байгаа. Мөн тэдэнд зориулсан аймшигтай төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн" гэж хэлжээ.
Эх сурвалж: FOXNEWS